Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн хувцас, хэрэглэлийг нэг загвар, стандарттай болгох гэнэ. Тус холбооны барилдааны дүрмийн дагуу ийнхүү шийдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор холбооны удирдлага монгол бөхийн өмсгөл, зодог, шуудаг, малгай, залаа урладаг аж ахуйн нэгж, байгууллага иргэдтэй санал солилцох болсон аж. Өөрөөр хэлбэл, бөхийн өмсгөлийг стандартад нийцүүлэх боломжийн талаар энэ сарын 20-нд хэлэлцэх юм.
Бэлтгэсэн Г.Цэцэг