“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд орон сууцын ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх болсон. Одоогоор банкууд 12 399 айл өрхөд 939 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна. Энэ нь орон сууцын зээлийн хүртээмж өмнөх жилүүдийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Тодруулбал, 2019 онд 4815 өрхөд 443, 2020 онд 5594 зээлдэгчид 410 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Улаанбаатар хотод энэ онд 9326 зээлдэгчид 770, орон нутагт 3073 өрхөд 169 тэрбум төгрөгийн орон сууцын ипотекийн зээл олгосон гэнэ. Зээлийн эх үүсвэрийн 583.2 тэрбум төгрөгийг Монголбанк, 355.8 тэрбумыг нь арилжааны банкууд санхүүжүүлсэн байна. Зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлснээр банкуудад урт дараалал үүсгээд байсан орон сууцын зээл хүсэлт буурчээ.