Энэ оны арваннэгдүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд нийт 2475 автомашин, 700 вагон буюу 361.8 мян.тн нүүрс, 24 автомашин, 118 вагон зэсийн баяжмал, 1026 вагон, 92 автомашин буюу 80 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 2-ний өдрийн байдлаар 20.08 тн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3 хувиар буурчээ.
Харин өнгөрсөн хугацаанд 1 216.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн 20,683.1 мян.тн нүүрс олборлож, оны эхнээс энэ сарын 2-ний өдрийн байдлаар 15 373.2 мян.тн-ыг экспортлов.
Оны эхнээс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 4 636.5 мян.бар газрын тос олборлож, 4 090.4 мян.бар газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мян.бар буюу 16 хувийн өсөлттэй байна.
Улсын хэмжээнд өнгөрөгч сарын 29-ний өдрийн байдлаар 89 847 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 6 417 тн, АИ-92 автобензин 37 066 тн, ДТ 39 646 тн байна. Улаанбаатар хотын хэмжээнд 49 049 тн шатахууны нөөц байгаа ба АИ-92 автобензиний 23 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.