Нарны аймгийн хоёр дахь, хөрст гараг Сугар нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Тэнд далай байсан гэх таамаглалыг Швейцар, Францын эрдэмтэд няцааж, энэ талаар тайлбарласан байна. Тэд “Хэдэн арван тэрбум жилийн тэртээд нар одоогийнхоос харьцангуй “сул” ахуйд ч Сугарын гадаргуу хэт халуун байсан бөгөөд зөвхөн шөнийн талд нь үүл үүсдэг байсныг загварчлалаар тогтоосон. 4.5 тэрбум жилийн өмнө эл гараг магмаар бүрхэгдсэн байв. Далай үүсэхийн тулд агаарын температур хангалттай буурч, дэлхий дээр болсон шиг хэдэн мянган жилийн турш бороо орох ёстой байсан.
Цаг уурын загварчлалаар бол Сугар гаргийн гадаргууг нарны цацрагаас үүлсээр хамгаалсан тохиолдолд л температур буурах боломжтой болохыг харуулсан” гэж тайлбарлав.
Ташрамд дурдахад, хүхрийн хүчил дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч Сугар гараг маш халуун учир хийн төлөвт оршдог. Сугар гараг нь нарыг дэлхийн 225 өдөрт бүтэн тойрч, тэнхлэгээ 243 хоногт нэг эргэдэг. Дэлхийгээс Сугарт хүрэхийн тулд 40 сая км зам туулах ёстой. Татах хүчний хувьд энэ хоёр гараг нэлээд төстэй юм.
Бэлтгэсэн Ж.Хаан