НҮБ-ын ерөнхий ассаблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг.
Эл өдрийг тохиолдуулан Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэнгээс “Хүүхэд бүрд тэгш боломж олгоё” уриан дор сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гар зургийн болон оёмол, шүрэн урлалын бүтээлүүдийн үзэсгэлэнг зохион байгууллаа.