“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас Дэлгэрхаан хүртэлх хэсгийн цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур баганыг бетоноор солих шийдвэр гаргасныг Монголын шувуу хамгаалах төвийн судлаачид эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тус төвийн судлаач Б.Цогнэмэх “Энэ ажлыг хийснээр тус хэсгийн экосистемд маш том өөрчлөлт орж, гарз хохирол учирна. Тухайн бүс нь үлийн цагаан оготнын популяц бүхий газар уч раас манай орны суурин шувууд болох шилийн сар, идлэг болон начин шонхор олноор нутагладгаас гадна тарлан сар, цэвдгийн ууль зэрэг нүүдлийн жигүүртнүүд дайран өнгөрдөг. Тулгуур багануудыг бетоноор сольсноор махчин болон нүүдлийн шувууд цахилгаанд цохиулж үхэх, гэмтэх эрсдэл үүснэ. Бид өмнөх жилүүдэд зүүн болон говийн аймгууд дахь 15 кВ-ын шугамыг аюулгүй болгож, багануудын орой хэсгийг бүрсэн. Одоо баруун аймагт энэ чиглэлээр ажиллаж байна” гэв.
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”-гийнхнээс энэ талаар тодруу лахад эхний ээлжид 200 шонг солихоор төлөвлөгөөндөө тусгажээ. Үнэхээр сольж, шинэчлэхээс аргагүй бол экологид ээлтэй шийдэл бүхий стандарт, аргачлалын дагуу тулгуур багануудын орой хэсгийг бүрж, тусгаарлах хэрэгтэйг судлаач онцоллоо. Үгүй бол экологид хор хохиролтой ажил хийх шаардлагагүйг дурдсан юм.
Бэлтгэсэн Ж.Мишээл