Хүн амын бүлгүүдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүн амын бүлгүүдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулахад төр, аж ахуйн нэгж, байгууллагын салбар дундын уялдаа, хамтын ажиллагааг хангах чиглэлээр МҮХАҮТ, МАОЭНХ, МҮЭХ-той Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь хүний эрхийг дээдэлсэн хөгжил, хамгааллын үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хангахын тулд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Ахмад настны тухай хууль болон Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим, НҮБ-ын хүүхдийн эрхийн хорооны зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэж байна.Санамж бичгийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болохоос гадна тэдний нийгмийн хариуцлага, идэвх санаачилга сайжирч, хүн амын бүлгүүдийн нийгмийн оролцоо, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд төр, хувийн хэвшил, ажилтны хамтын ажиллагаа, хоорондын уялдааг хангахад ахиц дэвшил гарах ач холбогдолтой юм.