НЦУГ-аас гэр орондоо байнга архидан согтуурдаг иргэдэд хяналт тавьж байна. Тодруулбал, архины хамааралтай иргэдийн гэрээр очиж, охид, эмэгтэйчүүд, хүүхдүүд дахин хүчирхийлэлд өртсөн эсэхийг шалгах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь хариу арга хэмжээ авах, нэгбүрчлсэн хяналтын бүртгэл хийх зохион байгуулж буй. Үүний дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрынхан өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл байнга ирдэг айлуудаар явж урьдчилан сэргийлэх ажил хийжээ. Шалгалтын үеэр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр зорилтот өрх айлуудаар орох үед 3-14 насны 4 хүүхэд галлагаагүй хүйтэн гэрт, асран хамгаалагчгүй байжээ. Цагдаагийн алба хаагч нар хүүхдүүдэд шахмал түлш, зарим хүнсээр дэмжлэг үзүүлж, хорооны Хамтарсан багт мэдэгдэж,, дүүргийн ГБХЗХХ-ээр нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж, хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна.