Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25.4.4 дэх заалтыг хэрэгжүүлье гэхээр хараагүй иргэдэд гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг бичгээр өгч чадахгүй байсан. Тэгвэл Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг "Брайл" үсгийн фондоор анх удаа хэвлүүлжээ. Тодруулбал, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлийн дэмжлэгтэй анх удаа хараагүй иргэдэд зориулж, гэр бүлийн хүчирхийлэл гэж гэж юу юм, таны эрх, үүрэг, таны гэр бүлд хүчирхийллийн эрсдэл байна уу, үгүй юу гэдгийг дүгнэх сорил, хүчирхийлэлд өртвөл хаана, хэнд хандах гэх мэт мэдээллийг агуулсан тусламжийн хуудсыг "Брайл" үсгийн фондоор хэвлүүлсэн байна. Улмаар зорилтот иргэддээ хүргүүлж эхэлсэн аж. Ийм үсгийн фондоор хэвлэх газар Монголд ганцхан байдаг, жирийн хэвлэлийг бодвол үнэтэй байсан гэнэ.