Прокурорын газар үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хүрээлэн буй орчноо хамгаалъя” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлажээ. Уралдааны дүн гарсан байна. Уралдаанд ахлах ангийн сурагчид идэвх санаачлагатай оролцсоноос Хэрлэн сумын улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн сурагч Э.Маралгуа нэгдүгээр байр, мөн сургуулийн сурагч А.Амин-Эрдэнэ хоёрдугаар байр, Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн сурагч Б.Намуунзул гуравдугаар байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна. Шалгарсан эсээ бичлэгт дурдагдсан шинэлэг санааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэж, хүрээлэн байгаль орчныг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажилд тусгахаар болжээ.