Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Хүний эрх ба цагдаа” сэдэвт ээлжит бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн бүсчилсэн сургалтыг ХЭҮК, “Монгол Эмнести Интернэшнл” байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Энэ хүрээнд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчдыг “Хүний эрх ба цагдаа” сургалтад хамруулав.