Дорнод аймгийн прокурорын газар аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллага, иргэдийг оролцуулан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Өдөрлөгт нийт 16 төрийн байгууллага оролцож, Авлигатай тэмцэх газраас орон даяар зохион байгуулж буй “Зөвд зөв ШУДАРГА ЗӨВ” соён гэгээрүүлэх аяны хүрээнд хийсэн ажил, арга хэмжээний талаар болон байгууллагынхаа чиг үүрэг, үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд танилцуулж сурталчилжээ.
Мөн Авлигатай тэмцэх газрын “Зөвд зөв ШУДАРГА ЗӨВ” аяны уулзалт зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар, хяналтын прокурор Ч.Мөнхзул нар оролцон тус газраас энэ оны эхний 9 сард авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийсэн байна.