BBC /ТОКИО/. Ням гарагийн /2021.10.31/ орой Бэтмэн киноны Жокерын дүрээр хувцасласан 24 настай залуу зорчигчид руу дайрчээ. Энэ үеэр сүнсний баяр тэмдэглэхээр явж байсан 17 хүн шархджээ.
Гэрчүүдийн мэдээлснээр, сэжигтэн тунгалаг шингэн метроны дотор бүхээгийн эргэн тойронд цацсан гэнэ. Видео бичлэгт зорчигчид бүхээгийн дагуу гүйж, зарим нь метроны цонхоор үсрэн бууж байгаа дүр зураг үлджээ. Йомиури сонинд мэдээлсэн зарим гэрчүүдийн хэлж байгаагаар, “Энэ бол сүнсний баяртай холбоотой дайралт байсан. Эрэгтэй хүн энэ замаар удаан алхангаа урт хутгаар даллаж байсныг харсан гэжээ.
Энэхүү дайралт Токиогийн цагаар оройн 20.00 цагт хотын баруун захад байдаг Кокурёо метроны буудлын ойролцоо болжээ. Өөрийн нүдээр харсан гэрчүүдийн хэлж байгаагаар, сэжигтэн чирнелэн ягаан болон ногоон гялтгар хүрэм өмссөн байсныг мэдээлсэн байна. Хэвлэл мэдээллийнхний хэлж байгаагаар цагдаа нар сэжигтнийг газар дээр баривчилсан. Сэжигтэн Бэтмэн киноны Жокерын дүрийг биширдэг гэдгээ цагдаа нарт хэлжээ.