Хүн төрөлхтний түүхэн амжилтуудыг дэлхий дахинд алдаршуулдаг “Гиннесийн ном”-д Монголын оюун ухааны олон улсын музейг багтаажээ. Тодруулбал, тус музей дэлхийн хамгийн олон шатартай музейгээр шалгарч, уг номд бүртгүүлсэн байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн урласан 500 гаруй шатрыг энэхүү музейд байршуулаад буй. Музейн үүсгэн байгуулагч З.Түмэн-Өлзий нь сүүлийн 55 жилийн турш шатрыг төрөл бүрээр урлан, цуглуулж буй юм.