Австрали улсын иргэн Эдвардс Реймонд Стенлид холбогдох, бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцээд гэм буруутайд тооцлоо. “Альфакварц” гэх компанид сургалтын менежерээр ажилладаг тэрбээр манай улсын иргэнтэй гэр бүл болж амьдарч байсан нэгэн аж. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 12.1-4 дэх хэсэгт заасан “бага насны хүүхдийн эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Улмаар шүүгдэгч Эдвардс Реймонд Стенлид 12 жил хорих ял шийтгэсэн байна.