Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох “INSPIRE” стратегийг Монгол Улсад хэрэгжүүлэх бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тодорхой хэлбэл, Монгол Улсын Засгийн газар хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх Дэлхийн түншлэлд нэгдэж INSPIRE стратегийг хэрэгжүүлэх ажлыг түүчээлэгч орон болж сонгогдсон билээ. Хэлэлцүүлгийн эхэнд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд манлайлал, салбар дундын хамтын ажиллагаа, хэрэгжилтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танилцууллаа.
Мөн хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилт, боловсрол, эрүүл мэнд болон Цахим орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилт, анхаарах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Нийт яамдын төлөөлөл бүхий Хүүхдийн хөгжил, хамгааллын байнгын ажлын хэсгийнхэн Арваннэгдүгээр сарын 2-5-нд болох Ази, Номхон далайн орнуудын бүсийн хэлэлцүүлэгт Монгол Улс Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах ажлын үр дүнгээ танилцуулах учиртай.