Итгэмжлэлийн үндэсний төв Сорьцын хяналтын газар /СХЗГ/-ын Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг ISO 17025 –ын шаардлага хангасан тул итгэмжлэлийг 4 жилээр сунгалаа. Анх 2006 онд Сорьцын лабораторийг итгэмжилж байв. Энэ удаагийнх тавь дахь болж байна.
Сорьцын хяналтын газар нь алт олборлолт, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч гол байгууллага бөгөөд алтны сорьцыг тогтоосноор алтыг худалдах, арилжих нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тус газар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээний стандарт арга аргачлалаар ижил түвшинд шинжилгээний үр дүнг гаргаж байгааг Итгэмжлэлийн үндэсний төвөөс мэдээллээ.