Өнөөдөр /2021.10.26/ Токио хотноо Японы эзэн хаан Нарухитогийн дүү хунтайж Акисиногийн охин Мако гүнж их сургуульд хамт сурч байсан Кэй Комуро гэдэг жирийн залуутай гэрлэжээ.
Язгууртан биш жирийн залуутай гэрлэснээр Мако гүнж цол хэргэмээ алдаж, хааны гэр бүлийн гишүүн байхаа больж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан Японы засгийн газар Мако гүнжид 1.3 сая долларын төлбөр өгөх чёстой ч гүнж тэрхүү нөхөн төлбөрөөс татгалзсан байна. Энэ бол уламжлал ёс заншлаасаа татгалзсан хамгийн анхны гүнж боллоо гэж “Би-Би-Си” мэдээлжээ.
Kyodo агентлагийн мэдээлж буйгаар гэрлэлт сүр жавхлант ёслол, хүндэтгэлийн хүлээн авалтгүйгээр даруухан болжээ. Шинэхэн гэрлэсэн хосууд гэрлэлтээ бүртгүүлсэний дараа хэвлэлийн бага хурал хийх ёстой байсан ч тэд энгийн мэдэгдэл хийж, урьдчилан бэлтгэсэн таван асуултад бичгээр хариулж, сэтгүүлчдэд дамжуулсан байна.
Японы консерватив үзэлтэй олон нийт Мако гүнжийг сонголтыг шүүмжлэн, хосуудын хуримын өдөр Токиогийн гудамжинд жагсжээ. Тэдний дургүйцсэн шалтгаан нь сүйт залуугийн гэр бүлийн эргэн тойронд гарсан санхүүгийн дуулиан байв. Цуу яриагаар бол Комурогийн ээж нь ээж нь Эзэн хааны гэр бүлд дөрвөн сая иенийн өртэй гэх бөгөөд эл асуудалтай холбоотой нийтлэлүүд гүнжийг сэтгэл санааны хувьд гүн стресст оруулахад хүргэсэн гэлцдэг
Сонирхолтой нь, гүнж нөхрөөсөө салсан ч эргээд хааны гэр бүлийн гишүүн болохгүй боломжгүй юм. Харин эл хязгаарлалт нь Японы эзэн хааны гэр бүлийн эрчүүдэд хамаардаггүй аж. Эрчүүд цол болон бусад давуу эрхээ алдалгүйгээр энгийн эмэгтэйтэй гэрлэж болдог.