““Лантуун дохио”, “Өнгө нэм” төрийн бус байгууллага, “Пластик центр” компани орчны бохирдлыг бууруулах, хуванцар хаягдалтай тэмцэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой “Зүгээр битгий хая” аян хэрэгжүүлж буй. Гялгар уут болон бусад төрлийн хуванцар хаягдал цуглуулж дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх замаар санхүүжилт босгох төлөвлөгөөтэй. Эндээс олсон орлогоороо хүүхэд багачуудад зориулсан орчин бүрдүүлэхийг зорьжээ. Ийм аргаар санхүүжүүлж байгуулсан анхны тоглоомын талбайг баасан гарагт Баянзүрх дүүргийн XII хорооны нутагт нээлээ. Төслийнхөн “Бид хүн амын нягтрал, орчны бохирдол ихтэй, хүүхэд, залуус амралт чөлөөт цагаа өнгөрөөх боломж хязгаарлагдмал газруудыг сонгон, үлгэр жишээ орчин бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Гялгар уутны орлогоос бүтсэн анхны талбайгаа “Зүби” гэж нэрлэсэн” гэлээ.”, “Өнгө нэм” төрийн бус байгууллага, “Пластик центр” компани орчны бохирдлыг бууруулах, хуванцар хаягдалтай тэмцэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой “Зүгээр битгий хая” аян хэрэгжүүлж буй. Гялгар уут болон бусад төрлийн хуванцар хаягдал цуглуулж дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх замаар санхүүжилт босгох төлөвлөгөөтэй. Эндээс олсон орлогоороо хүүхэд багачуудад зориулсан орчин бүрдүүлэхийг зорьжээ. Ийм аргаар санхүүжүүлж байгуулсан анхны тоглоомын талбайг баасан гарагт Баянзүрх дүүргийн XII хорооны нутагт нээлээ. Төслийнхөн “Бид хүн амын нягтрал, орчны бохирдол ихтэй, хүүхэд, залуус амралт чөлөөт цагаа өнгөрөөх боломж хязгаарлагдмал газруудыг сонгон, үлгэр жишээ орчин бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Гялгар уутны орлогоос бүтсэн анхны талбайгаа “Зүби” гэж нэрлэсэн” гэлээ.