Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд кино уран бүтээлчдийн дунд найман сая төгрөгийн шагналын сантай, цөлжилтийн сэдэвт уралдаан зарлаад буй. Тэгвэл БОАЖЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Ногоон дэлхий-бидний ирээдүй” сэдэвт, долоон сая төгрөгийн шагналын сантай гар зургийн уралдаан зарласан талаараа мэдээлэв. Үүнд хүүхдүүд найм хүртэлх, 9-16 нас гэсэн хоёр ангилалд оролцох боломжтой бөгөөд мод тарих, ургуулах, байгаль орчноо хайрлан хамгаалахын ач холбогдлыг харуулсан бүтээл илгээх ёстой. Ангилал тус бүрт тэргүүлсэн бүтээлийн эзнийг 1.5, удаах байрт шалгарсныг нь нэг сая төгрөгөөр урамшуулах юм байна. Харин гутгаар байрын бүтээлийг 500 мянган төгрөгөөр үнэлэх нь.
Мод тарих үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, сурталчлах нэрийдлэээр өндөр шагналын сантай энэ мэтчилэн уралдаан, тэмцээн зохион байгуулж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна хэмээн олон нийт шүүмжилж буй бол санаачлагчид нь “Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, ойлголтыг сайжруулахад урлаг чухал үүрэгтэй” гэж тайлбарлаж байна.
Бэлтгэсэн Ж.Сувд