Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын нарийн бичгийн даргын нэрийг андуурч хэллээ. ,Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтгүүлчийн асуултад “Би НҮБ-ын хуралд оролцож үг хэлсэн. Дараа нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзсан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн удирдагчтай уулзсан” гэлээ.
Нобелийн Энх тайвны шагналт Кофи Аннан нь 2018 оны наймдугаар сард, 80 насандаа таалал төгссөн бөгөөд тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1997-2006 онд ажиллаж байсан.