Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганы нээлтэд парламентын зарим гишүүн болон хүндэт зочид цахимаар оролцож буй. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээж:
- Өнөөдөр олон улсын Ахмадын баярын өдөр тохиож байна. Азай буурал ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж энх тунх урт удаан насалж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл дэвшүүлье.
- Өнөөдрөөс эхэлж УИХ-ын түргэвчилсэн шинжилгээ өгч, шинэ горимоор танхимаар хуралдана.
- Цар тахлын эрсдэлийн цаг үеийг даван туулж, сорилт давуулсан асуудлуудыг оновчтой шийдэх нь энэ чуулганы зорилго байх болно
- Манай улсад цар тахлын нөхцөл амаргүй байна. Эмнэлгийн ачаалал оргилдоо хүрч, эмч ажилтнууд туйлдаа хүрч байна
- Өнөөдрийн байдлаар 387 мянган хүн өвдөж, 1204 иргэн нас бараад байна. Амь насаа алдсан ард иргэд төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье
- Бүх шатны сургуулийн сургалт эхэлсэн тул сургуулийн орчинд халдвар хамгааллын ягштал анхаарч, зохистой зөв менежментээр ажиллах шаардлагатай байна.
- Яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн үйлчилгээ үзүүлэх чадавхаа эрс сайжруулж, менежментийг оновчтой зохион байгуулах шаардлагатай байна
- Томуу, хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчин сэрүүний улиралд нэмэгдэх хандлагатай тул вакцинжуулалтыг эрчимжүүлэх, ковид-19-ийн халдварын тусламжаас гадна эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнд онцгой анхаарах, санхүү төсвийг шийдэх, эмч ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулах
- Хааж түгжихийг урьтал болгохгүйгээр, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах шаардлагатай боллоо. Дэлхий нийтийн хандлага ч ийм байна.
- Инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, валютын нөөц багаслаа
- Сайд нараас хариуцлага нэхэж ажиллана
- Сайд нар бодит байдлыг нуулгүй цаг тухайд нь шийдвэртэй алхам авч баймаар байна
- 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг сэргэсэн хэмээв