Америкийн дуучин Бритни Спирс сүй тавьснаа Instagramm хуудсаараа мэдээлжээ. Сүйт хархүүгээр алдарт дуучны фитнес дасгалжуулагч Сэм Асгари гэдэг залуу тодорчээ.
Гучин есөн настай Спирс өөрөөсөө 12 насаар дүү найз залуутайгаа хамт видео бичлэг хийсэн байна.
Дуучин бүсгүй "Чөтгөр ав, би итгэж чадахгүй байна" гэж тайлбар бичжээ.
“People” сэтгүүлд бичсэнээр Пирс, Асгари нар 2016 онд “Slumber Party” дууны клипний зураг авалтын дараа болзож эхэлсэн байна. Асгаригийн менежер Брэндон Коэн хэвлэлд өгсөн тайлбартаа Бритни тэр хоёрыг сүй тавьсан гэдгийг баталжээ.
"Өнөөдөр хосууд урт хугацааны харилцаагаа албан ёсоор баталж, дэмжлэг, үнэнч хайрандаа сэтгэл нь ихээр хөдөлж байна" гэж Коэн хэлэв.
Түүний хэлснээр Бритнийгийн хуруунд байгаа бөгжийг Нью-Йорк дахь үнэт эдлэлийн дархан Асгаригийн захиалгаар цор ганц хувийг хийжээ.
Сүүлийн үед Бритни Спирс аавынхаа асран хамгаалалтаас чөлөөлөгдөхийг оролдож байгаа юм. Тэрээр 13 жилийн өмнө сэтгэлзүйн асуудалтай тулгарсны дараа шүүхийн шийдвэрээр аавынхаа асран хамгаалалтад орсон бөгөөд 2008 оноос хойш түүний аав амьдралынх нь ихэнх асуудлыг тэр дундаа олон сая долларын хөрөнгийг нь захиран зарцуулж байгаа юм.