АНУ-ын Зүүн эргээр дэгдсэн “Ида” хар салхины улмаас олон арван хүн амиа алдаад байна. CNN сувгийн мэдээлж буйгөаар энэ тоо 45 хүрэв.
Хамгийн хүнд нөхцөл байдал Нью -Йорк, Нью Жерси, Пенсильвани мужуудад үүсэж онц байдал зарлаад байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Нью-Йоркт 15 хүн, Нью-Жерсид 23, Пенсильванид таван хүн амиа алдаж маш олон хүн сураггүй болжээ.
Энэ тоо өсөх хандлагатай байна гэж Нью-Жерси мужийн амбан захирагч мэдэгдэв.
Хар салхи Луизана мужаас хүчээ халдаж эхэлсэн ч дараа нь хүчтай аадар бороо болон хувирчээ. Нью Йорк хотод хэдхэн цагийн дотор асар их хэмжээний хур тундас орж, байшин барилгуудын нэдүгээр давхарууд, ихэнх метроны буудлууд усанд автжээ.
Одоогийн байдлаар АНУ -д 1.2 сая орчим хүн цахилгаан эрчим хүчгүй байгаа бөгөөд тэдгээрийн 900 мянга гаруй нь Луизиана мужид байна.
Урьдчилсан тооцоогоор АНУ-д “Ида” хар салхины учруулсан хохирол 50 орчим тэрбум долларт хүрч болзошгүй байна.
"Ида" хар салхи наймдугаар сарын 29-ний өдөр Мексикийн булангийн эрэгт дэгдсэн бөгөөд энэ нь 1850 оноос хойш тохиож буй анхны хүчтэй салхи аж.