ХХЕГ гэрээт хилчний албыг 2007 онд үүсгэн байгуулж, идэр чийрэг залуусыг эх оронч үзэлд сурган, тархи оюуныг нь цэнэглэж, бие бялдрыг нь хөгжүүлж ирсэн. Тиймдээ ч гэрээт хилчнээр ажиллах хугацаандаа залуус ЭЕШ-д бэлтгэн, гадаад, дотоодын их, дээд сургуульд амжилттай элссэн нь олон. Мөн тэднээс үргэлжлүүлэн хилээ манах гэгээн хүсэлдээ хөтлөгдөн, албандаа үлдсэн нь бий. Өөрөөр хэлбэл, гэрээт цэрэг, хилчний амьдрал олон залуугийн сонирхлыг татах болсон. Гэрээт хилчний цалингийн 70 хувийг нь тухайн алба хаагчийн нэрийн дансанд хийж, 30 хувийг нь гарт нь олгодог онцлогтой. Мөн бүх хангамжийг нь улсаас даадаг.
Гэрээт хилчин цэрэг авах өнөө жилийн сонгон шалгаруулалт эхэлсэн байна. Гэрээт хилчний албыг сонирхож буй залууст дараах шаардлагыг тавьжээ.
- Цэргийн алба хаасан
- Бүрэн дундаас дээш боловсролтой
- Ёс зүйн болон сэтгэл зүйн зөв төлөвшилттэй
- Эрүүл чийрэг 29 хүртэлх насны залуусыг бүртгэж байна.
Хилийн 0303 дугаар тусгай салбарын гэрээт хилчдийн буудлагын бэлтгэлээс хүргэж байна.