Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамруулах боломжийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Нийт хүн амын урьдчилан сэргийлэх ирт илрүүлгийн шинжилгээг хэрэгжүүлэх талаар бид судалгаа шинжилгээг хийж буй. Манай улсын хувьд насны бүлгээр ангилсан багц хэрэгждэг боловч нийт 18-аас дээш насны иргэдийн хамрагдалт 7.9 хувь буюу хамрагдалт муу байгаа юм. Тиймээс насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх эрт үзлэгт хамруулах ажлыг ажлын хэсэг гаргаж эрчимтэй зохион байгуулалт хийнэ. 18-аас дээш насны иргэдэд зориулсан 43,000-75,000 төгрөгийн багц шинжилгээ байдаг. Улсын болон хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт очсон энэ багцаар үйлчлүүлж болно. Насны багцын нэр төрлийг олшруулж, боловсон хүчнийг чадавхижуулах ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна" гэлээ.