НМХГ-аас Барилгын талбай, ЭЕШ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар мэдээлэл өглөө.
ЭЕШ-ын бэлтгэл ажлын талаар НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Шалгалтын төвүүдэд хяналт шалгалт хийхэд нэр бүхий сургуулиуд анги танхимд цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэжээ. Шалгалтын төвийн нэг ангид 20-ио илүүгүй шалгуулагч хоорондоо 1.5-2 метр зайтай суух боломжийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Мөн сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд оруулж, шалгалт авна" гэлээ.
СӨБ 226 байгууллага, ЕБС 144, мэргэжил сургалтын 6 байгууллага, дээд боловсролын 25 байгууллага, хүнсний хангамжийн 5 төв буюу нийт 406 байгууллагыг хамруулаад байгаа бол 2012-2020 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан доорх зөвлөмжийг хүргүүлж байна.
- Удирдлага нь сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдлыг хангуулах
- Хичээл эхлэхээс өмнө мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэх
- Хэрэв багш, ажилтан, оюутан, сурагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн бол харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх хүртэлх хугацаанд түр тусгаарлах өрөөнд байлгах
- Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний тодотгол хийж бэлэг байдлыг хангах,
- Анги танхим, сургалтын дадлагын газар болон хоолны газарт сандал хоорондын зай 1,5м байхаар нэг ангид 20-иос илүүгүй суралцагч байх, дотуур байрны оронд ногдох талбай 4м.кв-аас багагүй, ор хоорондын зай 1,5м байх
- Боловсролын сургалтын байгууллагууд бөөгнөрөл үүсгэхгүй, орох гарах хаалгыг тус тусад нь байхаар, боломжгүй тохиолдолд хөдөлгөөний зохицуулалт хийх
- ЕБС-ийн 1-5-р ангийн багш, цэцэрлэгийн болон өдөр өнжүүлэх бүлгийн багш, хоол үйлдвэрлэл үйлчилгээний ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах