Эрүүл мэндийн яамнаас халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Эрүүл мэндийн ажилтнуудын баярын өдөр тохиож байна. Энэ өдөр Улаанбаатарт нас баралт бүртгэгдээгүй. Эрүүл мэндийн ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн гарч буй.
Мөн Баян-Өлгий аймгийн тухайд халдварын тохиолдол ихсэж байгаа нь тус аймаг вакцинжуулалтаараа хамгийн муу үзүүлэлттэй байгаатай холбоотой.
Долдугаар сарын 16-наас өмнө Япон улс руу дельта хувилбар илрүүлэхээр сорьц явуулсан. Энэ долоо хоногт нийт 369 сорьцоос 39 дельта хувилбар үүссэн байсан. Өөрөөр хэлбэл нийт халдварын 10 орчим хувьд нь дельта хувилбар байсан гэж ойлгож болно. Одоо бол халдварын тархалт буурч байгаа тул нийт халдварын 5-10 хувьд дельта хувилбар байна гэж тооцоолж болно" гэлээ.