Сүүлийн 24 цагийн хугацаанд 1,246 хүний сорьцод халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 171,097 болов.
Харин коронавирусийн халдварын улмаас таван иргэн нас барлаа. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 841 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,810 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,978 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,064
- Хүндэвтэр- 2,588
- Хүнд – 969
- Маш хүнд - 189 хүн байна.