Сүүлийн 24 цагт 6697 хүнээс коронавирусийн шинжилгээ авахад 1497 хүнээс халдвар илэрчээ. Улмаар ковид туссан дөрвөн хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар 9910 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол 12 444 хүн гэрийн тусгаарлалтад байж, өөрсдийгөө эмчилж байна. Цар тахал манай улсад дэгдсэнээс хойш 151 248 иргэн өвчилж, 141 248 нь эдгэрчээ. Харамсалтай нь, хоёр жилийн хугацаанд 749 хүн эл өвчний улмаас нас баржээ.
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр коронавирусийн альфагаас гадна дельта хувилбар бүртгэгдсэнийг зарласан. Энэ таван секундэд бусдад халдварлаж, илүү хурдан хүндрүүлэх чадвартай вирус юм. Тиймээс иргэн тус бүрийг халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар мөрдөж, аль болох олон нийтийн газраар явахгүй байхыг ЭМЯ анхааруулж буй.