Сүүлийн 24 цагт шинээр 1309 тохиолдол бүртгэгдэж, 3501 иргэн эдгэрчээ. Мөн хугацаанд коронавирусийн улмаас таван иргэн нас барсан байна. Шинээр бүртгэгдсэн халдварын 523 нь Улаанбаатар, 786 нь орон нутгаас илэрсэн аж. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 149 733, нас барсан хүний тоо 745 болж өслөө.