Эмч, эмнэлгийн ажилтнуудын сүүлийн 24 цагт авсан шинжилгээгээр энэ сарын 19-ний өдөр 1171 хүн ковидтой нь батлагдлаа. Хамгийн ноцтой нь өнөөдөр орон нутагт өвчний дэгдэлт илүү тархсан гэх мэдээлэл байв. Тодорхой хэлбэл, сүүлийн 24 цагт бүртгэсэн тохиолдлын 627 нь хөдөөд, 544 нь Улааныбаатарт гарчээ. Өнөөдөр 3489 эдгэрч, эмнэлгээс гэрийн хяналтад гарсан бол зургаан хүн эргэж ирэлгүй, хорвоогоос хальсан аж. Нас барсан зургаан иргэний тав нь эмэгтэй, нэг нь эрэгтэй. 41-80 насныхан байжээ.
Өнөөдрийн байдлаар ковидын улмаас 10 013 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 2486 нь хүүхэд, 524 нь жирэмсэн ээжүүд юм. Халдварт цар тахлын үед иргэдийг аль болох бодитой мэдээлэлд анхаарлаа хандуулж, сөрөг ташаа мэдээлэлд итгэж, дархлаагаа унагахгүй байхыг холбогдох байгууллагынхан хүсэв.
Цар тахал манай улсад дэгдсэнээс хойш коронавирусийн халдвар авсан 134 101 хүн эдгэрсэн ч эсрэгээрээ 740 хүн нас баржээ.