Коронавируст цар тахлын дараагийн давлагаа дэлхий нийтийг айдаст автуулж эхэллээ. Тодорхой хэлбэл, SARS-CoV-2 вирусийн дельта хувилбарын халдварлах чадвар нь альфа хувилбараас 60 хувиар илүү бөгөөд дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж, өвчлөл үүсгэж буй. ЭМЯ, МХЕГ, ИНЕГ, ХӨСҮТ, НЭМГ-ийн удирдлага, мэргэжилтэн оролцсон цахим хурлыг зохион байгуулж, гадаад улс орноос ирж буй иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү асуудлыг маргааш болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэх юм.