Эрүүл мэндийн яамныхан 11.00 цагаас ээлжит хурлаа хийж, Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1159 тохиолдол шинээр бүртгэгдсэнийг мэдээллээ. Улмаар коронавирусээр өвчилж, эмнэлэгт эмчлүүлж байсан 4 хүн нас барсан аж. Ковид туссан иргэдийн 602 нь нийслэлд, 556 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хоногт 3 808 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Өнөөдрийн байдлаар коронавирус халдварын улмаас улсын хэмжээнд 11 215 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 656 нь жирэмсэн эх, 2368 нь хүүхэд юм байна.