Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1246 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 609 нь Улаанбаатар хотод, 636 нь орон нутагт байв.
Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21-80 гаруй насны 10 хүн коронавирусийн улмаас нас барсан бөгөөд тав нь архаг, хууч өвчтэй байсан гэнэ.
Өнгөрсөн хоногт 3540 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор 11.632 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Манай улсад нийт батлагдсан тохиолдол 140.530 байгаагийн 2593 нь жирэмсэн эмэгтэй, 30.708 нь хүүхэд аж. 21.776 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд нийт эдгэрсэн тохиолдол 111.0064 болжээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай улсын 699 хүн эндээд байна.