эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийв. сүүлийн 24 цагийн хугацаанд 1.496 хүнээс халдвар илэрсний 806 нь Улаанбаатарт, 690 нь орон нутагт бүртгэгджээ. Харин сүүлийн хоногт 3.858 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Одоогоор халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 7.523 нь хөнгөн, 3.470 нь хүндэвтэр, 1.004 нь хүнд, 192 нь маш хүнд өвдсөн байгаа гэнэ.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас таван хүн нас барсан бөгөөд нийт нас баралт 689 боллоо.