Эрүүл мэндийн яамныхан 11.00 цагаас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээлэл өгөв. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт 10 469 сорьцод хийсэн шинжилгээгээр 1735 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Улмаар халдвар улмаас сүүлийн 24 цагт 11 нас барсан байна. Халдвар Монголд дэгдсэнээс хойш нийт нас баралт 684 болжээ.
Коронавирусээр өвчилсөн иргэд бүгд дотоодод илэрсэн тохиолдол бөгөөд эмнэлгээс шалтгаалах нэг, Улаанбаатар хотод 873, хөдөө орон нутагт 861 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 3,796 хүн эдгэрч, нийт 103,666 хүн эдгэрчээ.
Улсын хэмжээнд 2 103 485 хүн I тундаа хамрагдсан бол 1 796 285 нь II дахь тундаа хамрагджээ.