Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр өнөөдөр үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгчээ. Түүний оронд нь тус эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, ЭХЭМҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Ц.Алтантуяаг томилсон байна.
Тэрбээр, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлын албын тушаалд 2011 оноос эхлээд өнөөдрийг хүртэл ажилласан.
Эргэн сануулахад, 2018 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүлээн авах тасаг төрөх дөхсөн жирэмсэн ээжийг хүлээж аваагүйгээс хүйтэн шөнө гадаа төрсөнтэй холбогдуулан тус эмнэлгийн Ерөнхий захирал Ш.Энхтөр уучлалт хүсэж, ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдэж байсан. Гэвч Эрүүл мэндийн яамнаас уг саналыг хүлээж аваагүй удаатай.