Зуны улиралд хүмүүс чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлэхийг эрмэлздэг билээ. Гэхдээ аялал зугаалгад явахын тулд маш их зүйлсийг бэлдэх хэрэгтэй болдгоос гадна хүн бүрийн л толгойд шорлог эргэлддэг. Гэхдээ та өөр хоолнуудыг ч хийж болох боломжтойг санаарай. Ингээд агаарт гарахдаа идэж болох амттай хэрнээ амархан хоолны жоруудыг хүргэж байна.
1 Утсан гахайн махтай сэндвич
Орц:
- Талх
- Бяслаг
- Утсан гахайн мах
- Улаан лооль
- Өргөст хэмх
- Сонгино
- Сүмс
Хийх арга:
Сэндвичний талхыг хайруулын тавганд эсвэл тостерт хийж халаагаад дээрээс нь бяслаг, улаан лооль, утсан гахайн мах, өргөст хэмх, давс, перецээр амтална. Мөн бүх төрлийн хиам, бекон ч хийсэн болох бөгөөд та өөрийн хүссэн хавчуургаа сонгоорой.
2 Шарсан гурил, бяслаг, гахайн махтай ороомог
Орц:
- Бяслаг
- Өндөг
- Ургамлын тос
- Майонез
- Амтат чинжүү
- Шарсан гурил
- Гахайн мах
- Улаан лооль
Хийх арга:
Бяслаг, гахайн мах, улаан лооль болон амтат чинжүүгээ жижиг хэрчинэ. Шарсан гурилаа тэгш өнцөгт хэлбэртэйгээр хувааж дээрээс нь майонез түрхээд хэрчсэн бүтээгдэхүүнүүдээ дээр нь тавьж орооно. Ингээд түүхий өндөг дотор шарсан гурилаа өнхрүүлж, хайруулын тавгандаа хайрна. Мөн тугалган цаасанд ороовол холын аянд авч явахад эвтэйхэн байдгийг санаарай.
Шарсан гурил, бяслаг, гахайн махтай ороомог
3 Грек салат
Орц:
- Улаан лооль
- Өргөст хэмх
- Сонгино
- Ясгүй олив
- Фетакс бяслаг
- Оливын тос
- Амтат чинжүү
- Нимбэгийн шүүс
- Салатны байцаа
- Базилик
- Орегано
Хийх арга:
Оливоос бусад бүх орцоо жижиг дөрвөлжин хэлбэртэйгээр зүсээд дээрээс нь амтлагч болон ургамлын тосоо нэмэхэд л таны зууш бэлэн болох юм.
4 Хүнсний ногоогоор хийсэн чипс
Орц:
- Ургамлын тос
- Лууван
- Паприка
- Нунтаг хар перец
- Цукини
- Хаш
- Хүрэн манжин
- Давс
Хийх арга:
Ногоогоо бүгдийг нь угааж цэвэрлээд, нимгэн хэрчээд, дээрээс нь төрөл бүрийн амтлагчуудаа цацаж, ургамлын тосоо хийнэ. Тэгээд 200 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 25-30 минутын турш жигнээрэй.
5 Жимсний салат
Орц:
- Гадил
- Алим
- Киви
- Гүзээлзгэнэ
- Жүрж
- Иогурт
Хийх арга:
Ихэнхдээ жимсний салатыг иогурт, цөцгий эсвэл өтгөрүүлсэн сүү буюу молокогоор амталдаг. Гэхдээ энэ салатын хувьд хэрчсэн жимснээс шүүс ихээр ялгарах учир танд аргуу, хуурай мэт санагдахгүй юм.
Аялал зугаалгад шаардагдах бусад хүнсний бүтээгдэхүүний жагсаалт:
- Жимс
- Хүнсний ногоо
- Бяслаг буюу сыр
- Талх болон шанзгүй жигнэмэг
- Самар, хатаасан жимс
- Лаазалсан бүтээгдэхүүн
- Утсан хиам
- Бүх төрлийн жигнэмэг
Аялал зугаалгад хоолноос гадна хэрэг болох бусад ахуйн төрлийн зүйлсийн жагсаалт:
- Ус
- Тоглоом
- Дэвсгэр
- Хогийн уут
- Нэг удаагийн сав суулга
- Шавжийн эсрэг тос, түрхлэг
- Нарны хамгаалалттай тос, малгай
- Яаралтай үед хэрэглэх эмийн хайрцаг