Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдэл гаргажээ. Мэдэлдэлд "Арьс харшил эмчилгээний гоо заслын чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг хэдий ч цар тахлын энэхүү хүнд цаг үед ЭМС-ын баталсан тушаалын дагуу хэвтүүлэн эмчлэх нийт орны 60 хувьд коронавирусын халдвартай өвчтнүүдийг эмчлэх зорилгоор 80 орыг дэлгэн ажиллуулж буй.
Коронавирусийн халдвартай өвчтнийг хэвтүүлэн эмчлэх тасгийн 14 хоногийн тусгаарлалт, гэрийн 7 хоногийн ажиглалт тусгаарлалт, эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авч өвдөх зэрэг олон шалтгаанаар хүний нөөцийн хомсдол гарч байгаа ч арьс, харшлын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэн хичээж ажиллаж байна.
2021 оны долдугаар сарын 7-ны өдөр тус төвд эмчид үзүүлэх цаг авалгүй ирсэн иргэний мэдээллийн дагуу тус төвийн амбулаторид нэг эмч ажиллаж, бусад эмч нарыг коронавирусын халдвараар өвдсөн мэт туйлширсан ташаа мэдээлэл цахим орчинд цацагдсан. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч нар ковидын халдвар аваагүй, тус төвийн үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг мэдэгдье" гэжээ.