Сүүлийн 24 цагийн дотор 12539 хүнээс шинжилгээ авахад 2308 иргэнээс халдвар илэрлээ. Тодруулбал, эмнэлгийн нэг ажилтан, Улаанбаатар хотод1360, орон нутагт 940 тохиолдол бүртгэгдээд байна.
Нийт халдварын тоо улсын хэмжээнд 134,270 болов.
Мөн халдварын улмаас таван иргэн нас барлаа. Улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 660 хүн эндээд байна. Харин 2673 хүн эдгэрснээр нийт 96 513 хүн эдгэрээд байгаа юм.