Өнөөдрөөс 12-17 насны хүүхдийн вакцинжуулалтыг түр зогсоожээ. Тодруулбал, Файзер вакцины татан авалттай холбоотойгоор вакцинжуулалтыг түр зогсоож байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,045,567 иргэн I тунд, 902,405 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2,895 жирэмсэн эх, 12-15 насны 36,314, 16-17 насны 19,295 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна