Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 9 002 хүний сорьцод короннавирусийн шинжилгээ хийхэд 1 510 хүнээс халдвар илэрснийг ЭМЯ мэдээллээ. Мөн хугацаанд 1 541 хүн эдгэрсэн бол есөн хүн уг өвчнөөр өөд болсон байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн 93 840 хүн эдгэрсэн бол уг өвчний хүндрэлээр нийт 655 хүн нас бараад буй.
Эрүүл мэндийн яамныхан фэйсбүүк дэх албан ёсны нүүр номоороо дамжуулан өнөөдрөөс эхлэн 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр зогсоосноо мэдэгдсэн. Тодруулбал, 12-17 насны хүүхдүүдэд "Pfizer" вакцины I тунг хийхийг түр хойшлуулж, давтан тун хийх ажил үргэлжилж буй гэнэ. Мөн хүүхдүүд вакцины I тунгаа хотод хийлгэсэн бол II тунгаа хотдоо л хийлгэнэ. Хөдөө хийлгэх боломжгүй гэдгийг ЭМЯ онцолж байлаа.