Улаанбаатар хотод өнөөдөр суурин 24 цэгт 39 багийн 281 эмч, ажилтан ажиллана. Эдгээр цэгт 3,417 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 4,522, II тунд 2,658 буюу нийт 7,180 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Мөн энэ өдөр 104 жирэмсэн эх, 12-15 насны 2,975, 16-17 насны 797 хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,045,567 иргэн I тунд, 902,405 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2,895 жирэмсэн эх, 12-15 насны 36,314, 16-17 насны 19,295 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.