Эрүүл мэндийн ажилчид цалингаа нэмэхийг шаардаж төв талбай дээр суулт зарлаж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Тэгвэл өчигдөр орой Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоотой ЭМЯ уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж гэрээгээ баталгаажууллаа. Гэрээнд эмч нарын цалинг хоёр дахин нэмж, дундаж цалинг 3 сая төгрөг болгох тухай тусгажээ.
Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамтын нэмэлт хэлэлцээрийг бүрэн эхээр нь хүргэж байна.