Орон нутгийн долоон чиглэлд 200 км тутамд нэг түр амрах цэгтэй болно гэдгийг ЗТХ-ын сайд Л.Халтар мэдээллээ. Тэрбээр, "Хол замд явж байгаа иргэдэд зориулсан ая тухтай амрах цэгийг бий болгоно. Тодруулбал, түр амрах цэгт шатахуун түгээх станц болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг байх нь хамгийн эхний хийх ажил. Зам тээврийн осол аваар гарлаа гэж бодоход эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлдэг байх нь хамгийн чухал гэж үзэж буй. Энэ ажил нь 2020-2024 оны хооронд хийгдэхээр Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа" гэв.