Сүүлийн 24 цагийн дотор 1643 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Эдгээрийн 915 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 723, тав нь гадаадаас зөөвөрлөгджээ.
Харамсалтай нь мөн хугацаанд 10 хүн нас барлаа. Ингээд улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 639 хүн эндээд байна. Харин 2572 хүн эдгэрчээ. Хөнгөн хэлбэрийн оноштой 25 мянга орчим хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад байна.