Сүүлийн 24 цагийн дотор 8699 хүнээс шинжилгээ авахад 1551 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 863, орон нутагт 680, эмнэлгээс шалтгаалах найман тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 126811 боллоо.
Халдвар авсан хүмүүсийн насны ангилал:
Мөн хугацаанд халдварын улмаас 12 иргэн нас барлаа.
Эмнэлгээс 1,028, гэрийн хяналтаас 1,298 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 87,145 болов.
Одоогоор уг өвчний улмаас 14,046 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн – 9,260, хүндэвтэр – 3,398, хүнд -1,147, маш хүнд - 241 хүн байна. Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 24,958 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа юм.
Орон нутгийн халдварын нөхцөл байдал: