Хууль зүйн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр, "Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталсан. Энэ хууль маргаашаас эхлэн үйлчиллэх юм. Өршөөл үзүүлэх тухай хууль таван бүлэг, 16 зүйлтэй.
Хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд орууллахгүй.
Зөрчлийн хуулийн тухайд авто замын торгуулийн шийтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор 50 хувийг төлсөн бол нэг удаа өршөөнө. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 14,7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний дотор дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөнө.
Мөн маргаашаас эхлээд 160 хоригдол суллагдана” гэлээ.