УОК-оос Үндэсний их баяр наадмын талаар гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр, "Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл их байгааг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эсвэл хойшлуулах саналыг УОК-оос гаргалаа. Энэхүү шийдвэрийг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ. Хуулийн хугацаанд буюу долдугаар сарын 11-13-нд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлуудыг хангаж байсан. Энэ хүрээнд видео контентуудыг бэлдэж байсан бөгөөд баярын өдрүүдэд цацах болно" гэсэн юм.